Аваргуудын лигийн G хэсгийн гуравдугаар тойргийн хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт Испанийн алдарт “Реал Мадрид” клуб “Виктория Пльзень” багийг талбайдаа хүлээж авч, 2:1-ээр хожлоо. Ингэснээр 6 оноотой болж, хэсгээ тэргүүлж байна. Тоглолтын 11 дэх минутад Бензема тооны харьцааг нээж, Марсело 55 дахь минутад нэгийг нэмжээ. Харин зочин багаас нэр төрийн ганц гоолыг 78 дахь минутад Грошовски оруулсан байна.
Нөгөө талд Италийн “Рома” клуб Оросын “ЦСКА”-г талбайдаа хүлээж авч, 3:0-эр хожлоо. Ингэснээр 6 оноотой болж, хэсгийг тэргүүлж байна. Тоглолтын 30, 43 дахь минутад Жеко хоёр гоол оруулж, дубль хийлээ. Тэрбээр энэ улиралд Аваргуудын лигийн эхний 3 тоглолтод 5 гоол оруулж, мэргэн буучийн жагсаалтыг Мессигийн хамтаар тэргүүлж байгаа юм. Тэгвэл “Рома”-гийн гурав дахь гоолыг 50 дахь минутад Ундер оруулжээ.