Аваргуудын лигийн В хэсгийн хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ хэсгийг тэргүүлж буй Испанийн алдарт “Барселона” клуб талбайдаа Италийн “Интер”-ийг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр гурав дахь хожлоо авч, хэсгээ итгэл төгс тэргүүлж байна. Тоглолтын 32 дахь минутад Рафинья гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар Хорди Альба 83 дахь минутад нэгийг нэмжээ.
Нөгөө талд Голландын “ПСВ” клуб талбайдаа Английн “Тоттенхэм”-ийг хүлээж авч, 2:2-ээр тэнцлээ. Тоглолтын 29 дэх минутад Лосано гоолдож, талбайн эзэд тэргүүлж эхэлсэн. Тэгвэл Лукас Моура 39 дэх минутад тэнцүүлж, Харрин Кейн 54 дэх минутад тэргүүллийн гоол оруулжээ. Харамсалтай нь 79 дэх минутад “Тоттенхэм”-ийн хаалгач Уго Льорис улаан хуудас авч, багаа хөөдөж. Хүн илүү “ПСВ”-гээс 87 дахь минутад Люк де Йонг гоолдож, тэнцүүлжээ. Ийнхүү хоёр баг 1 оноотой болж, хэсгээс гарах боломж нь багассаар байна.