Аваргуудын лигийн D хэсгийн хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт Португалын “Порто” клуб Оросын “Локомотив” багийн талбайд зочилж, 1:3-аар хожлоо. Ингэснээр 7 оноотой болж, хэсгээ тэргүүлж эхэллээ. Тоглолтын 26 дахь минутад Марега тооны харьцааг нээж, Эррера 35 дахь минутад нэгийг нэмжээ. Эзэн багаас 38 дахь минутад Миранчук тооны харьцааг ойртуулсан. Гэвч Корона 47 дахь минутад нэгийг нэмж, багийнхаа хожлыг баталгаажуулжээ.
Нөгөө талд Туркийн “Галатасарай” талбайдаа Германы “Шальке” клубыг хүлээж авч, хуурай тэнцлээ. Ингэснээр “Шальке” 5, “Галатасарай” 4 оноотой боллоо.