Аваргуудын лигийн хэсгийн гуравдугаар тойргийн хүрээнд “Ливерпүүл” клуб талбайдаа “Црвена Звезда”-г хүлээж авч, 4:0-ээр хожсон билээ. Энэ тоглолтод Салах хоёр гоол оруулсан. Ингэснээр тэрбээр “Ливерпүүл” клубын төлөө 50 дахь гоолоо оруулсан юм.
Салах “Улаанууд”-ын төлөө 50 гоол оруулахын тулд 65 тоглолт л зарцуулсан юм байна. Тэрбээр 2017 оноос хойш “Ливерпүүл”-д хүчин зүтгэж байгаа.