“Арсенал”, “Челси” гурав дахь хожлоо авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-10-26

Нэр хүнд, цар хүрээгээрээ Аваргуудын лигийн дараа орох Европа лигийн хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Английг төлөөлж байгаа “Арсенал” клуб Е хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтоо Португалын “Спортинг” багийн талбайд зочлон хийж, 0:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 9 оноотой болж, хэсгээ итгэл төгс тэргүүлж байна. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 77 дахь минутад Уэлбек оруулжээ.

Харин “Челси” клубын хувьд L хэсэгт багтсан бөгөөд гурав дахь тоглолтоо “БАТЭ” клубтэй талбайдаа хийж, 3:1-ээр буулгаж авлаа. Ийнхүү “Цэнхэрүүд” гурав хожиж, 9 оноотой хэсгээ тэргүүлж байна. Тоглолтын 2, 8, 53 дахь минутад Лофтус-Чик хет-трик толилуулж, гангарав. Харин зочин багаас 79 дэх минутад Риос нэр төрийн ганц гоол оруулжээ.

Бусад тоглолтын үр дүн

А хэсэг

Цюрих 3-2 Байер Леверкузен
АЕК Ларнака 1-1 Лудогорец

В хэсэг

Ред Булл 3-0 Русенберг
Лейпциг 2-0 Селтик

С хэсэг

Зенит 2-1 Бордо
Копенгаген 0-1 Славия

D хэсэг

Андерлехт 2-2 Фенербахче
Спартак Трнава 1-2 Динома Загреб

Е хэсэг

Карабах 0-1 Ворскла
Спортинг 0-1 Арсенал

F хэсэг

Милан 1-2 Бетис
Дюделанж 0-2 Олимпиакос

G хэсэг

Рейнжерс 0-0 Спартак
Вильярреал 5-0 Рапид Вена

Н хэсэг

Айнтрахт 2-0 Аполлон
Марсель 1-3 Лацио

I хэсэг

Сарпсборг 1-1 Мальме
Бешикташ 2-4 Генк

J хэсэг

Стандарт 2-1 Краснадор
Севилья 6-0 Акхисар Беледие

K хэсэг

Яблонец 1-1 Астана
Ренн 1-2 Динамо Киев

L хэсэг

Челси 3-1 БАТЭ
ПАОК 0-2 МОЛ-Види