Английн премьер лигийн 10 дугаар тойргийн хүрээнд "Челси" клуб "Бөрнли"-гийн талбайд зочлон тоглох учиртай. Тэгвэл энэхүү тоглолтод Эдин Азар оролцохгүй байж магадгүй ажээ.
Тэрбээр пүрэв гарагийн шөнө болсон Европын лигийн хүрээнд "БАТЭ"-г 3:1-ээр хожсон тоглолтод оролцоогүй. Мөн өчигдөр "Челси"-гийн бэлтгэлд ч ирээгүй юм байна. Тиймээс маргаашийн тоглолтод оролцохгүй байх магадлал өндөр байгаа талаар Оросын sports.ru сайт мэдээллээ.