Италийн Сери А лигийн 10 дугаар тойргийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Ювентус” клуб “Эмполи”-гийн талбайд зочилж, өрсөлдөгчөө 1:2-оор буулгаж авлаа. Ингэснээр улирлын 9 дэх хожлоо авч, 28 оноотой хүснэгтийг тасархай тэргүүлж байна.
Турин хотын баг эхний 10 тойрогт ердөө ганцхан тэнцсэн, бусдад нь хожсон амжилттай явна. Энэ удаагийн тоглолтод Роналдо 54, 70 дахь минутад хоёр гоол оруулж, дубль толилуулсан. Харин эзэн багаас Капуто 28 дахь минутад нэгийг оруулжээ. Роналдо энэ тойрогт хоёр бөмбөг оруулснаар 7 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтын хоёрдугаар байрт бичигдэж байна.
Бусад тоглолтын үр дүн
Аталанта 3-0 Парма
Торино 1-1 Фиорентина