Аваргуудын лигийн G хэсэгт багтсан Испанийн алдарт "Реал Мадрид" клуб энэ улирал эхэлснээс хойшхи хамгийн том ялалтаа "Виктория Пльзень"-ий талбайгаас авлаа. Дасгалжуулагчаа халснаас хойш сэргэлт аваад байгаа Эзэн хааны баг энэ удаад 0:5-аар өрсөлдөгчөө бутниргэсэн юм.
Бензема 20, 37 дахь минутад дубль хийсэн. Харин Каземиро 23, Бейл 40, Тони Кроос 67 дахь минутад нэг нэгийг нэмж, багийнхаа хожилд хувь нэмрээ оруулжээ. Ийнхүү "Реал" 9 оноотой болж, хэсгээ тэргүүлж байна.
Энэ хэсгийн нөгөө тоглолт Оросын "ЦСКА" болон Италийн "Рома" клубын хооронд боллоо. Энэ тоглолтод "Рома" өрсөлдөгчөө талбайд нь 1:2-оор хожиж, 9 оноотой болж ирэв. Тоглолтын 9 дэх минутад Манолас тооны харьцааг нээсэн. Харин "ЦСКА"-гаас Арнор Сигурдссон 51 дэх минутад гоолдож, тэнцүүлсэн. Харамсалтай нь 56 дахь минутад Оросын багийн хамгаалагч Хердюр Магнуссон улаан хуудас авч, багаа хөөдсөн юм. Түүнийг хөөгдсөнөөс ердөө гурван минутын дараа Пеллерини гоолдож, "Рома" бүтэн гурван оноо авч дөнгөлөө.