“Челси” өвлийн солилцооны цонхоор Кейхэллийг зээлээр явуулна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-15

Лондоны “Челси” клубын хамгаалагч Гари Кейхилл энэ өвлийн солилцооны цонхоор багаа өөрчилж магадгүй байна.  Учир нь түүнийг энэ улирлын төгсгөл хүртэл зээлээр явуулж магадгүй байгаа аж.

Уг нь Кейхилл “Челси”-тэй 2019 оны зургадугаар сар хүртэл гэрээтэй. Гэвч Маурицио Сарри ирснээс хойш бараг л талбайд гараагүй. Премьер лигт энэ улиралд ердөө ганцхан тоглолтод оролцсон.

Түүнийг өнгөрсөн зуны солилцоо наймааны цонхоор “Вест Хэм”, “Саутгэмптон” клубүүд авахаар сонирхож байсан.  “Фүлхэм”, “Астон Вилла” ч гэсэн сонирхож байгаа аж.