Эдин Азар: Би "Алтан бөмбөг" авах эрхгүй

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-17

Бельгийн шигшээ баг болон "Челси" клубын хагас хамгаалагч Эдин Азар 2018 онд "Алтан бөмбөг" авах боломжтой эсэх талаараа ярьсан байна. 

Тэрбээр "Хэдийгээр би энэ жил сайн тоглосон ч элдэв ярианд анхаарал хандуулахыг хүсэхгүй байна. Би "Алтан бөмбөг" авах эрхгүй. Надаас илүү сайн тоглосон хөлбөмбөгчид олон бий. Модрич уу, тэр найм, есдүгээр сард сайн тоглоогүй. Улирлын эхэнд сайн тоглосон гэвэл би Мбаппег нэрлэнэ" хэмээн ярьжээ.