Африкийн оны шилдгийн төлөө өрсөлдөх таван хөлбөмбөгчний нэр тодорчээ. “Ювентус”-ын хамгаалагч, Марокко хөлбөмбөгч Меди Бенатия, “Наполи”-гийн Сенегал хамгаалагч Калиду Кулибали, “Атлетико”-д хүчин зүтгэж байгаа Гана хагас хамгаалагч Томас Парти нар энэ жилийн шилдэг нэр дэвшээд байна.
Мөн “Ливерпүүл”-ийн довтолгооны хослол болох Садьо Мане болон өнгөрсөн жил шилдгээр шалгарсан Египет эр Мохаммед Салах нар өрсөлдөж байгаа юм. Шалгаруулалт арванхоёрдугаар сарын 2 хүртэл үргэлжлэх бөгөөд 14-ний өдөр шилдгээ тодруулах юм байна.
Дашрамд дурьдахад, ВВС энэхүү шагналыг 1992 оноос хойш гардуулж байгаа юм. Эхэндээ Африкийн шилдэг тамирчинд олгодог байсан түүхтэй. Харин 2001 оноос эхлэн зөвхөн хөлбөмбөгчдөд өгч байгаа билээ.