“Арсенал” хэсгээс нэгээр гарах эсэхээ сүүлчийн тойрогт шийднэ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-29

Нэр хүнд, цар хүрээгээрээ Аваргуудын лигийн дараа орох Европа лигийн хэсгийн 5 дугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Английн төлөөлөл болсон “Арсенал” клуб Е хэсгийн тав дахь тоглолтоо “Ворскла” клубтэй хийж, талбайд нь 0:3-аар буулгаж авлаа. Ингэснээр 13 оноотой болж, тэргүүллээ хадгалж үлдлээ.

Энэ тоглолтод “Арсенал” сэлгээний бүрэлдэхүүнээ талбайд гаргасан. Англи голдуу залуучууд сайн тоглож, гоолдлоо. Тоглолтын 10 дахь минутад Эмил Смит-Роу гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин Рамси 27 дахь минутад нэгийг нэмсэн бол Уиллок 41 дэх минутад гүйцээжээ.

Нөгөө талд Азербайжаны “Карабах” клубын талбайд Португалын “Спортинг” зочилж, 1:5-аар бутниргэлээ. Ингэснээр 10 оноотой болж, хэсгээс гарах болзлоо нэгэнт хангалаа. Харин хэсгээс нэгээр гарах эсэхийг сүүлчийн тойрогт шийднэ.