“Манчестер Сити” ээлжит хожлоо авлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-01

Английн премьер лигийн 14 дүгээр тойргийн эхний тоглолтууд өчигдөр орой боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Манчестер Сити” клуб талбайдаа “Борнмут”-ыг хүлээж авч, 3:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 38 оноотой болж, тэргүүн байраа хадгалж үлдлээ.

Тоглолтын 16 дахь минутад Бернарда Силва гоолдож, тооны харьцааг нээсэн. Тэгвэл 44 дэх минутад Уилсон тооны харьцааг тэнцүүлж дөнгөсөн. Гэвч 57 дахь минутад Стерлинг энэ улирлын премьер лигийн 8 дахь гоолоо оруулж, тооны харьцааг өөрчилсөн. Улмаар Гюндоган 79 дэх минутад нэгийг нэмж, “Сити” хожлоо.

Бусад тоглолтын үр дүн

Ньюкасл 0-3 Вест Хэм

Лестер 2-0 Уотфорд

Хаддерсфилд 1-2 Брайтон

Кристал Палас 2-0 Бөрнли

Саутгэмптон 2-2 Манчестер Юнайтед