“Челси”, “Арсенал” хожлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-02

Английн премьер лигийн 14 дүгээр тойргийн хамгийн сонирхолтой тоглолтууд өчигдөр болсон билээ.  Хүснэгтийн гуравдугаар байрт бичигдэж байгаа “Челси” клуб талбайдаа “Фүлхэм”-ийг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 31 оноотой болж, гуравдугаар байраа хадгаллаа. 

Тоглолтын 4 дэх минутад Педро гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар Лофтус-Чик 82 дахь минутад гүйцээж, багийнхаа хожлыг баталгаажуулсан юм.

Тэгвэл “Арсенал” клуб талбайдаа “Тоттенхэм”-ийг хүлээж авч, гал гарсан тулааны эцэст 4:2-оор буулгаж авлаа.  Ингэснээр хоёр баг адил 30 оноотой боллоо. Гэхдээ гоолын зөрүүгээр “Арсенал” 4 дүгээр байрт бичигдэж байна.

Тоглолтын 10 дахь минутад Обамеянг тооны харьцааг нээсэн. Тэгвэл 30 дахь минутад Дайер тэнцүүлсэн бол Харри Кейн 34 дэх минутад торгуулийн цохилтоос нэгийг нэмж, багтаа тэргүүлэл авчирсан юм. Гэвч өнөөх Обамеянг 56 дахь минутад премьер лигийн 10 дахь гоолоо оруулж, тэнцүүлсэн. Улмаар 74 дэх минутад Ляказетт тэргүүллийн гоол оруулж, Торрейра 77 дахь минутад гүйцээжээ.