“Манчестер Сити” премьер лигт 21 тоглолт дараалан хожигдоогүй байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-04

Английн премьер лигийн 15 дугаар тойргийн хүрээнд өнгөрсөн шөнө хүснэгтийг тэргүүлэгч “Манчестер Сити” клуб “Уотфорд”-ын талбайд зочилж, 1:2-оор хожсон билээ. Ингэснээр 21 тоглолт дараалан хожигдоогүй байна.

Тодруулбал, 18 тоглолтод хожиж, 3 удаа л тэнцээд байгаа юм. Энэ улирал эхлээд 15 тоглоход 13 хожиж, 2 л тэнцсэн юм. “Сити” хамгийн сүүлд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7-нд талбайдаа “Манчестер Юнайтед” клубт 3:2-оор хожигдсон. Түүнээс хойш Английн лигт хожигдоогүй байна.