АНУ-ын “Лос-Анжелес Галакси” клубын довтлогч Златан Ибрахимовичийг Италийн “Милан” клуб зээлээр авахаар ярилцаж байсан билээ. Тэгвэл Ибрагийн гэр бүл Лос-Анжелес хотоос явахыг хүсэхгүй байгаа учраас 37 настай Швед эр “Милан” клуб руу явахаас татгалзжээ.
SportExpressen-ий мэдээлж байгаагаар Ибрагийн гэр бүлийнхэн Европ руу эргэж ирэхийг хүсэхгүй байгаа аж. Тэр битгий хэл богино хугацаанд ч явахгүй гэсэн аж. “Милан”-ы хувьд Ибраг 6 сараар зээлж авахыг хүсч байсан юм.