Домогт хаалгач Петер Шмейхэль Монголд ирлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-11

Цагтаа Английн алдарт “Манчестер Юнайтед”-ын хаалгыг манаж, премьер лигт түрүүлж явсан домогт хаалгач Петер Шмейхэль өнөөдөр өглөө 07:00 цагт Монголд ирлээ. Тэрбээр өнөөдөр 18:00 цагт болох “Петер Шмейхэльтэй үдэш” цэнгүүнд оролцох зорилгоор ирж байгаа юм.

Энэ үеэр Монгол Хөлбөмбөгийн холбооны оны шилдэг хөлбөмбөгчдийг тодруулж, шагналыг нь гардуулах юм. Мөн Монголын зуу зуун хөгжөөн дэмжигчидтэй Петер Шмейхэль уулзаж, чөлөөт ярилцлага өрнүүлэх билээ.