ВВС-гээс жил бүр уламжлал болгон Африкийн шилдэг хөлбөмбөгчнийг тодруулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жил Африкийн шилдэг хөлбөмбөгчнөөр Английн алдарт "Ливерпүүл" болон Египетийн шигшээн хагас хамгаалагч Мохамед Салах тодорлоо. Ингэснээр хоёр жил дараалан Африк тивийн шилдгээр тодорч байгаа нь энэ юм.
Тэрбээр "Ювентус"-ын хамгаалагч Меди Бенати (Марокко), "Наполи"-гийн хамгаалагч Калида Кулибали (Сенегал), "Атлетико"-гийн хагас хамгаалагч Томас (Гана), "Ливерпүүл"-ийн хагас хамгаалагч Садио Мане (Сенегал) нартай өрсөлдсөн билээ.
Энэхүү шагналыг 1992 оноос эхлэн олгож байгаа юм. Эхэндээ Африкийн шилдэг тамирчныг тодруулж, өгдөг байсан. Харин 2001 оноос эхлэн зөвхөн шилдэг хөлбөмбөгчинд олгодог болоод байгаа билээ.