Александер-Арнолд "Ливерпүүл"-ийн арваннэгдүгээр сарын шилдгээр тодорлоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-14

Английн премьер лигийг тэргүүлж байгаа "Ливерпүүл" клубын арваннэгдүгээр сарын шилдэг хөлбөмбөгч тодорлоо. Өнгөрсөн сарын шилдгээр хамгаалагч Трент Александер-Арнолд тодорсон юм. 

Өнгөрсөн сард тэрбээр "Ливерпүүл"-ийн төлөө 4 тоглолтод оролцож, нэг гоол оруулж, нэг гоолын дамжуулалт өгсөн юм. Мөн хоёрт нь гоол алдаагүй.