Смоллинг “Манчестер Юнайтед”-тай 2022 он хүртэл гэрээ байгууллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-15

Английн алдарт “Манчестер Юнайтед” клубын хасгаалагч Крис Смоллинг багтаа үргэлжлүүлж тоглохоор болжээ.  Энэ жил 29 настай хамгаалагч багтайгаа 2022 он хүртэл гэрээ байгуулж байгаа аж.

Түүний гэрээ ирэх зун дуусах байсан юм. Гэрээгээ сунгаж байгаатай холбогдуулан Смоллинг цалингаа долоо хоногийн 120 мянган фунт стерлинг болгож нэмэгдүүлэхийг хүсч байгаа аж. Тэрбээр  2010 оноос хойш “Манчестер Юнайтед”-ын төлөө тоглож байгаа билээ.