Английн премьер 17 дугаар тойргийн үлдсэн тоглолтууд боллоо. Энэ улиралд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багуудын нэгээр нэрлэгдэж буй “Ливерпүүл” клуб 17 дугаар тойрогт талбайдаа “Манчестер Юнайтед”-ыг хүлээж авч, 3:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 45 оноотой болж, хүснэгтийг тэргүүлж байна.
Тоглолтын 24 дэх минутад Мане энэ улирлын премьер лигийн 7 дахь гоолоо оруулж, тооны харьцааг нээсэн. Харин 33 дахь минутад Лингард хариуг нь барьж, тэнцүүлсэн юм. Гэвч сэлгээгээр орж ирсэн Шакири 73, 80 дахь минутад хоёрыг хийж, багтаа ялалт авчирлаа. Мөн тэрбээр премьер лигт энэ улиралд 5 гоол оруулаад байна.
Бусад тоглолтын үр дүн
Брайтон 1-2 Челси
Саутгэмптон 3-2 Арсенал