Аваргуудын лигийн шөвгийн 16-д “гал гарна”

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-17

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн сугалаа өчигдөр орой боллоо.  Аваргуудын лигийн шөвгийн 16-д Английн 4, Испани, Германы 3, Франц, Италийн 2, Недерланд, Португалын нэг нэг баг тунаж үлдсэн. 

Тэгвэл энэ жил түрүүлэх хамгийн өндөр магадлалтай гэгдэж байгаа Английн “Манчестер Сити” клубын аманд Германы “Шальке” очлоо.  Харин “Манчестер Юнайтед” хүндхэн учраа буюу Францын “ПСЖ”-тэй таарав.

Ямар ч багтай таарсан ана мана үзэлцэх эвгүй багийн нэг “Тоттенхэм” чадвар ойролцоо Германы “Боруссия Дортмунд”-тай учраа таарсан нь шөвгийн 16-гийн хамгийн гоё тоглолт байхаар байна. Энэ жил премьер лигт ганц ч хожигдоогүй яваа “Ливерпүүл”-ийн хувьд Германы алдарт “Байерн Мюнхэн”-тэй таарч, гал гарсан тулааныг өрнүүлэх нь. 

Аваргуудын лигийн эхний тоглолтууд хоёрдугаар сарын 12, 13, 19, 20-ны өдрүүдэд болно. Харин хариу тоглолтууд гуравдугаар сарын 5, 6, 12, 13-нд болох юм.