Златан “Галакси”-д үргэлжлүүлэн тоглоно

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-18

АНУ-ын “Лос Анжедес Галакси” клубын довтлогч Златан Ибрахимович багтаа үргэлжлүүлэн тоглохоор болжээ. Энэ жил 37 настай Швед хөлбөмбөгч шинэ гэрээ байгуулж, дахин нэг жил тоглохоор болсон юм байна.

Ибра анх Америкийн багт очихдоо хоёр жилийн гэрээ байгуулсан бөгөөд жил бүр гэрээгээ шинэчилж байхаар тохиролцсон юм. Тэр дугаа шинэчилж, дахин багтаа үлдэж тоглохоор боллоо. Түүнийг Италийн “Милан” клуб зээлээр авахаар сонирхож байсан ч өөрөө явахыг хүсээгүй билээ.