Моуриньогийн тогтоосон өвөрмөц “амжилт”

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-18

Английн алдарт “Манчестер Юнайтед” клубын дасгалжуулагч Жозе Моуиньо ажлаасаа халагдсан нь энэ долоо хоногт хөлбөмбөгийн ертөнцид өрнөж буй гол үйл явдал билээ. Тэрбээр халагдахдаа нэгэн өвөрмөц “амжилт”-ыг тогтоож байгаа аж. Учир нь тэрбээр премьер лигийг тэргүүлж буй багт хожигдсоныхоо дараа халагдаж буй хоёр дахь тохиолдол нь сая бүртгэгдэж байгаа нь энэ юм байна.

“Манчестер Юнайтед” өнгөрсөн ням гарагт “Ливерпүүл”-д талбайд нь 3:1-ээр хожигдсон. Тэгвэл өчигдөр багийн удирдлагууд түүнийг ажлаас нь халсан билээ. 2015 он арванхоёрдугаар сард  Моуриньо “Челси”-г удирдаж байхдаа хүснэгтийг тэргүүлж байсан “Лестер”-т 2:1-ээр хожигдож байсан. Түүнийхээ дараа ажлаасаа халагдсан юм. Тэр улиралд “Лестер” премьер лигт  түрүүлсэн билээ.