Италийн "Ювентус" клуб багийнхаа хамгаалагч Алекс Сандротай гэрээний нөхцлөө тохирч, шинэ гэрээ байгуулжээ. Ингэснээр Бразил эр 2023 он хүртэл Турин хотын багт хүчин зүтгэх нь.
Энэ улиралд Сандро "Ювентус"-ын төлөө Сери А лигт 14 тоглолтод оролцож, 2 гоолын дамжуулалт өгөөд байна. Тэрбээр 2015 оноос хойш Турин хотын багт хүчин зүтгэж байгаа билээ.