Лос Анжелес Лейкэрс баг аялан тоглолтууд дуусч өнөөдөр талбай дээрээ Нью-Орлэйн Паликанс багтай тоглож 104-112 харьцаагаар ялалт байгууллаа. Ингэснээр хоёр дараалсан ялагдлаа зогсоож 19 оноо, 13 хожигдолтойгоор өрнөд бүсийн 4-р бичигдэж эхэллээ. Харин Паликанс 13 хожил, 18 хожигдолтой болж өрнөд бүсийн 13-рт банйа.
Тус тоглолтод Рожан Рондо, Брэндон Инграм нар бэртлээс эргэн ирж тоглосон бөгөөд Рондо слэгээнээс 8 оноо, 4 самбар, 9 дамжуулалтыг гүйцэтгэсэн бол Инграм 18 оноо, 7 самбараас бөмбөг авчээ. Харин тус багаас Леброн Жеймс 22 оноо, 12 самбар, 14 дамжуулалтаар багаа тэргүүлж трипл дабл гүйцэтгэсэн бол Кайл Кузма 23 оноог авчээ. Харин эсрэг багаас Энтони Дэвис 30 оноо, 20 самбар 5 дамжуулалтыг гүйцэтгэжээ.