Английн "Манчестер Сити" клубын дасгалжуулагч Пеп Гуардиало нэгдүгээр сарын 3-ны өдөр "Этихад" цэнгэлдэхэд "Ливерпүүл"-тэй хийх тоглолтын талаар өөрийн бодлоо хуваалцжээ.
Тэрбээр "Хэрвээ бид пүрэв гарагт болох энэ тоглолтод оноо алдвал аварга болох найдваргүй болно. Тэднийг гүйцэх боломж бараг үлдэхгүй. Тэд оноо алдах л байх, гэхдээ их биш. Хэрвээ бид улирлын төгсгөлд тэдэнтэй аваргын төлөө өрсөлдөх боломжийг үлдээе л гэвэл энэ тоглолтод хожих ёстой.
Манай баг Европын шилдэг, дэлхийд дөрөвдүгээрт бичигдэж байгаа клуб. Тийм ч учраас бид пүрэв гарагт хожих болно. Хэрвээ бид удаан хугацаанд байраа тогтвортой хадгалж чадвал улирлын төгсгөлд түрүүлэхийн төлөө өрсөлдөж чадна.
"Ливерпүүл" маш итгэлтэй, тогтвортой тоглолтыг үзүүлж байгаа. Гэхдээ бид өөрийн талбайдаа, хөгжөөн дэмжигчдийнхээ дэмжлэг авч тоглоно" хэмээн ярьжээ.