“Ливерпүүл”-ийн довтолгооны гурвал Аваргуудын лигт 30 гоол бүртгүүллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-05-27

Аваргуудын лигийн финалын тоглолтод “Реал Мадрид” клуб Английн “Ливерпүүл”-ийг 3:1-ээр буулгаж авч, түрүүлсэн билээ. Тэгвэл энэ тоглолтод “Улаанууд”-ын хагас хамгаалагч Садьо Мане нэг гоол оруулж, багийнхаа нэр төрийг аварсан.

Ингэснээр тэрбээр энэ улиралд Аваргуудын лигт 10 гоол оруулж чадсан юм. Түүнээс гадна, Салах, Фирмино, Мане гурав гурвуулаа Аваргуудын лигт 10 гоол оруулж, рекорд амжилт тогтоолоо. “Ливерпүүл”-ийн довтолгооны гурвал 30 гоол бүртгүүлж, ямар гайхалтай формтой байгаагаа харуулсан. Өмнө нь “Реал”-ын довтолгооны гурвал 28 гоол оруулж, рекорд тогоож байсан билээ.