Хөлбөмбөгийн өвлийн солилцоо наймааны цонх албан ёсоор нээгдээд байгаа билээ. Тэгвэл "Кардифф" клубын ерөнхий дасгалжуулагч Нил Уорнок "Ливерпүүл"-ийн жигүүрийн хамгаалагч Натаниэл Клайныг сонирхож байгаа ажээ. Уэльсийн баг энэ жил 27 настай хамгаалагчийг нэгдүгээр сард худалдаж авах боломжтой гэж үзэж байгаа юм байна.
"Бид хэдхэн сарын өмнө л түүнийг авах талаар ярилцсан. Тэр "Манчестер Юнайтед"-ын эсрэг үндсэн бүрэлдэхүүнд гарахаасаа өмнө хэдэн сар бэртэлтэй байсан. Нөхцөл байдал маш хурдан өөрчлөгдөж байна" хэмээн ярьсан байна. Клайн энэ улиралд 5 удаа талбайд гарч тоглосон.