Хөлбөмбөгийн өвлийн солилцооны цонх нээгдсэн билээ. Тиймээс эхнээсээ зарим нэг багууд найгаа хийж, зарим нь авах тоглогчдоо сонирхож, хэлэлцээр хийж байна. Тэгвэл Английн “Манчестер Юнайтед” клубын хамгаалагч Эрик Байиг Испанийн “Севилья” клуб сонирхож эхэлсэн талаар Estadio Deportivo мэдээллээ.
“Севилья”-гийн дасгалжуулагч Пабло Мачин өвлийн солилцооны цонхоор багийнхаа хамгаалалтыг илүү хүчирхэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Тиймдээ ч түүний нэн тэргүүний сонголт 24 настай Байи аж. Харин Marca-гийн мэдээлж байгаагаар “Севилья” Италийн “Рома” клубын Иван Маркано, Францын “Нант”-ын Диего Карлос болон “Вальядолид” багийн Фернандо Калеро нарыг сонирхож байгаа юм байна.
Байигийн хувьд 2016 оны зун “Манчестер Юнайтед”-д ирсэн. Энэ улиралд премьер лигт 8 тоглолтод оролцоод байна.