Испанийн “Севилья” клубын хагас хамгаалагч Пабло Сарабиаг “Реал Мадрид” клуб сонирхож эхэлжээ. “Реал” түүнийг авч төвийн бүсээ хариуцуулах гэж байгаа юм байна. Учир нь Иско гэрээгээ сунгагаагүй. Лука Модрич “Интер” рүү явах магадлал өндөг байгаа юм.
Сарабиагийн “Севилья”-тай хийсэн гэрээ 2020 онд дуусах учиртай. Харин хөлбөмбөгч өөрөө гэрээгээ шинэчлэх хүсэлгүй байгаа аж. Хэрвээ түүний гэрээ дуусахаас өмнө авна гэвэл 18 сая евро төлөх ёстой юм байна. Тэрбээр энэ улиралд Ла лигт 16 тоглолтод оролцож, 6 гоол оруулж, 7 гоолын дамжуулалт өгчээ.