Италийн “Ювентус” клубын довтлогч Марио Манжукич багаа орхиж магадгүй гэсэн мэдээлэл гарч байсан. Тэгвэл Football Italia-гийн мэдээлж байгаагаар 32 настай Хорват хөлбөмбөгчин 20202 он хүртэл Турин хотын багтай гэрээгээ сунгаж магадгүй байгаа ажээ.
Түүний “Ювентус”-тэй байгуулсан одоогийн гэрээ 2020 онд дуусах учиртай. Манжукич гэрээгээ сунгавал цалингаа 4.5-5.5 сая еврогоор нэмэгдүүлэхийг хүсч байгаа юм байна.