Английн Хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний гуравдугаар шатанд премьер лигийг тэргүүлэгч “Ливерпүүл” клуб “Вулверхэмптон”-тай тулсан. Энэхүү тоглолтод “Чононууд” өрсөлдөгчөө 2:1-ээр буулгаж авч, дараагийн шатанд шалгарлаа.
Харин өнөө жил премьер лигт түрүүлэхийн төлөө зүтгэж байгаа “Улаанууд” ийн лигийн болон холбооны цомоос мултарлаа. Тоглолтын 38 дахь минутад Хименес гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин Ориги 51 дэх минутад тэнцүүлжээ. Гэвч Рубен Невеш 55 дахь минутад нэгийг нэмж, багтаа ялалт авчирсан юм.
“Ливерпүүл” энэ тойрогт Ван Дейк, Робертсон, Александер-Арнолд тэргүүтэй гол хамгаалагчдаа амраасан. Мөн Салах, Фирмино, Мане гурвыг ч амрааж, заримыг нь цөөн минут тоглуулсан юм. Түүнийхээ гороор холбооны цомоос хасагдаж, премьер лиг, Аваргуудын лигт л хамаг анхаарлаа хандуулахаар болж байна.