Дешам 2018 оны Францын шилдэг дасгалжуулагч боллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-07

Францын шигшээ багийн дасгалжуулагч Дидье Дешамыг France Football сэтгүүл 2018 оны Францын шилдэг дасгалжуулагчаар тодруулжээ.  Өнөө жил 50 настай мэргэжилтэн 2018 оны Хөлбөмбөгийн дэлхийн аваргад шигшээ багийн хамт түрүүлсэн билээ.

Дешам өмнө нь  2003, 2010 онд энэ шагналыг хүртэж байсан юм. Дешам оны өмнө дэлхийн шилдэг дасгалжуулагчаар шалгарсан гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ.