Салах Испанид сэргээх эмчилгээ хийлгэнэ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-05-29

Английн алдарт “Ливерпүүл” клубын хагас хамгаалагч Мохамед Салах Аваргуудын лигийн финалын тоглолтын үеэр мөрөндөө бэртэл авсан билээ.  Тэгвэл тэрбээр өчигдрөөс нөхөн сэргээлтийн эмчилгээ хийлгэж эхэлжээ. Харин маргааш Испани руу явж, эмчилгээ хийлгэх аж.

Египетийн Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Хани Эбү Рийд эмч нартайгаа хамт Испанид түүнтэй уулзах юм байна. Түүний дараа Салах эмч нарынхаа хамтаар шигшээ багтайгаа  Каирт нэгдэх ажээ. Түүний бэртэл санасаныг бодвол тийм ч хүнд биш юм байна. Тэрбээр өчигдөр ОХУ-д болох дэлхийн аваргад оролцоно гэдэгтээ илтгэлтэй байгаа талаар ярьсан юм.