Пентек ирэх мягмар гарагт "Милан"-д очно

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-18

"Женоа" клубын довтлогч Кшиштоф Пентек "Милан" клуб руу шилжихээр боллоо. Хоёр тал 35 сая евро дээр нэмээд урамшуулал өгөх, хагас хамгаалагч Ален Халиловичийг "Женоа"-д нэмж өгөхөөр тохирсон байна. 

Өмнө нь "Женоа" Андреа Бертолаччиг авахыг хүссэн ч эцсийн дүнд 28 настай хагас хамгаалагч Халиловечийг улирлын төгсгөлд чөлөөт агентын хувиар авахаар тохиролцжээ. Пентекийг авах наймааг хоёр тал ирэх мягмар гарагт хийх юм байна. 

Харин "Женоа" Халиловичтай хийх гэрээний нөхцлөө ч аль хэдийнэ тохироод байгаа гэнэ. Пентек 2018 оны долдугаар сард "Краковии"-гаас "Женоа" руу 4.5 саяар ирж, 21 тоглолтод 19 гоол оруулжээ. Английн "Вест Хэм" клуб түүнд "Милан"-аас илүү өндөр үнэ санал болгосон ч тэрбээр Италид үлдэх сонголт хийгээд байна.