Английн премьер лигийн 23 дугаар тойргийн хүрээнд “Арсенал” талбайдаа “Челси”-г хүлээж авч, 2:0-ээр буулгаж авсан. Тоглолтын хоёр дахь гоолыг төвийн хамгаалагч Лоран Косьельни оруулсан билээ.
Энэ жил 33 настай Франц хөлбөмбөгч энэ тоглолтод гоолдсоноор “Арсенал”-ын төлөө премьер лигт 20 гоол оруулсан анхны хамгаалагч болж байгаа юм байна. Тэрбээр премьер лигт 9 улирал тоглохдоо 20 гоол оруулж байгаа нь энэ ажээ.