Испанийн Ла лигийн 20 дугаар тойргийн зарим тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Барселона” талбайдаа “Леганес”-ыг хүлээж авч, 3:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 46 оноотой болж, тэргүүн байраа хадгаллаа. Мөн араасаа нэхэж буй “Атлетико”-гоос таван оноогоор тасарсан хэвээр үлдлээ.
Тоглолтын 32 дахь минутад Усман Дембеле гоолдож, тооны харьцааг нээсэн. Түүний араас Суарес 71 дэх минутад энэ улирлын Ла лигийн 15 дахь гоолоо орууллаа. Харин Месси 90 дэх минутад 18 дахь гоолоо оруулж, багийнхаа ялалтыг баталгаажуулсан юм. Мөн тэрбээр Ла лигийн мэргэн буучийн жагсаалтыг ганцаар тэргүүлж байна.