Английн премьер лигийн 23 дугаар тойргийн хүрээнд “Тоттенхэм” клуб “Фүлхэм”-ийн талбайд зочилж, 1:2-оор хожсон. Энэ тоглолтод Деле Алли бэртэл авч, 86 дахь минутад сэлгээнд суусан юм.
Бэртэл авахаасаа өмнө тэрбээр нэг гоол оруулсан. Дараа нь зүүн өвдгөндөө гэмтэл авч, талбайг чөлөөлсөн юм. Тоглолтын дараа багийн дасгалжуулагч Маурисио Почеттино “Түүний бэртэл тийм ч ноцтой биш гэж бодож байна. Түүний бэртлийг шалгасны дараа хэр удаан талбайд гарахгүй байх талаар мэдээлэл өгнө” хэмээлээ.