Тер Стеген Ла лигт 100 тоглолт хийсэн анхны Герман хаалгач боллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-20

Испанийн Ла лигийн 20 дугаар тойргийн хүрээнд “Барселна” клуб талбайдаа “Леганес”-ыг хүлээж авч, 3:1-ээр буулгаж авсан билээ. Энэ тоглолтод “Барса”-гийн хаалгач Марк-Андре тер Стеген гараанд гарч тоглосон юм.

Ингэснээр энэ жил 26 настай хөлбөмбөгч  Ла лигт 100 тоглолт хийсэн анхны Германы хаалгач боллоо. Тэрбээр Ла лигт 100 тоглолт хийхдээ 42 удаад нь хаалгандаа гоол алдаагүй юм байна.