Эшли Коул Лампардын удирдлагад тоглоно

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-21

Цагтаа “Челси”-д гангарч явсан жигүүрийн хамгаалагч Эшли Коул Англид эргэн иржээ. Энэ жил 38 настай Коул “Дерби Каунти” багийн бүрэлдэхүүнд багтаж, зургаан сарын гэрээ байгуулжээ.

Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас чөлөөт агент болоод байсан юм. “Дерби”-гийн дасгалжуулагчаар Фрэнк Лампард ажиллаж байгаа. “Челси”-д хамт тоглож байсан хоёр эрхэм ийн дасгалжуулагч, тоглогчийн хувиар дахин хамтрах нь ээ.