Н.Төгсцогт IBO холбооны аварга боллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-26

Мэргэжлийн боксын ертөнцид “King Tug” нэрээрээ алдаршиж, 10 тулаан хийхдээ бүгдэд нь ялаад байсан Гавьяат тамирчин, Олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт өнөөдөр өглөө замналынхаа чухалд тооцогдохоор нэгэн тулааныг хийлээ. Тэрбээр мэргэжлийн боксын IBO холбооны аваргын бүсийн төлөө Доминиаканы боксчин Клаудио Маррейротой АНУ-ын Нью-Йорк хотнын “Barclays Center”-т тулалдсан юм.

Тулаан 12 үе үргэлжилж, манай тамирчин оноогоор илүүрхэн ялснаар мэргэжлийн боскийн рингенд 11 дэх ялалтаа авч, IBO холбооны аваргаар тодорлоо.

“Barclays Center”-т Монголын 200 гаруй хөгжөөн дэмжигчид цуглан “King Tug", "Уухай” хэмээн дэмжсэн. Хөгжөөн дэмжигчдийн дунд олимпийн аварга Э.Бадар-Ууган, аварга Ч.Санжаадамба, жүжигчин Э.Цолмонбаяр болон АНУ-д ажиллаж, амьдарч буй, чөлөөт бөхийн тамирчид болох Л.Сэргэлэнбаатар, Д.Лхагвадорж нарын спортынхон байсан юм.  

Сонирхуулахад, Гавьяат тамирчин Н.Төгсцогт өнөөдрийн тоглолтынхоо өмнө спортын Venum брэндтэй нэг жилийн гэрээ байгуулжээ. Venum брэндийнхэн  түүний тоглолтод зориулж подволк бэлдсэн юм байна.