“Челси” шөвгийн 16-д үлдэж,  “Тоттенхэм” мултарлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-27

Английн Хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний 1/16 шигшээн хүрээнд өнгөрсөн шөнө хоёр тоглолт боллоо. Энэ шатанд “Челси” клуб талбайдаа доод лигийн “Шеффилд Уэнсдей” багийг хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа.

Тоглолтын 26, 83 дахь минутад Виллиан хоёр гоол оруулсан. Тэгвэл 64 дэх минутад Англи хагас хамгаалагч Каллум Хадсан-Одои нэгийг нэмж, багийнхаа ялалтад хувь нэмрээ оруулжээ.

Тэгвэл “Тоттенхэм” клуб энэ шатанд “Кристал Палас”-ын талбайд зочилж, 2:0-ээр хожигдсоноор дотоод хоёр цомын тэмцэнээс хасагдлаа.  Тоглолтын 9 дэх минутад Коннор Уикхэм гоолдож, тооны харьцааг нээсэн. Араас нь Таунсенд 34 дэх минутад нэгийг нэмж, багийнхаа ялалтыг баталгаажуулсан байна.