“Ливерпүүл” тэнцэж, “Челси” бутниргүүллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-30

Английн премьер лигийн 24 дүгээр тойргийн хүрээнд өнгөрсөн шөнө 4 тоглолт боллоо. Хүснэгтийг тэргүүлэгч “Ливерпүүл” клуб энэ тойрогт талбайдаа “Лестер”-ийг хүлээж авч, 1:1-ээр тэнцлээ. Ингэснээр 61 оноотой болж, энэ тойрогт бүдэрсэн “Сити”-гээс 6 оноогоор тасарлаа. Тоглолтын 2 дахь минутад Мане энэ улирлын 10 дахь гоолоо оруулсан. Тэгвэл 45+2 дахь минутад Харри Магуайр тэнцүүлж, багтаа нэг оноо авчирчээ. “Лестер”-ийн хувьд тэнцээ авснаар 32 оноотой 11 дүгээр байрт бичигдэж байна.

Тэгвэл топ дөрөвт багтахын төлөө өрсөлдөж байгаа “Челси” клуб энэ тойрогт “Борнмут”-ын талбайд зочилж, 4:0-ээр бутниргүүллээ. Ингэснээр 47 оноотой хэвээр үлдэж, тавдугаар байрт бичигдэж байна. Харин “Борнмут” 33 оноотой 10 дугаар байр руу орж ирлээ.

Тоглолтын 47, 74 дэх минутад Кинг дубль хийсэн. Дунд нь 63 дахь минутад Брукс нэгийг нэмсэн бол Чарли Даниалс 90 дэх минутад гүйцээжээ.

Бусад тоглолтын үр дүн

Саутгэмптон 1-1 Кристал Палас

Тоттенхэм 2-1 Уотфорд