“Ювентус”, “Рома” Италийн цомоос хасагдлаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-30

Италийн цомын ¼ шигшээн хүрээнд өнгөрсөн шөнө хоёр тоглолт боллоо. Энэ улиралд Сери А лигт хожигдоогүй яваа “Ювентус” клуб цомын шөвгийн наймд “Аталанта”-гийн талбайд зочилж, 3:0-ээр хожигдсоноор цомоос мултарлаа.

Тоглолтын 37 дахь минутад Кастань тооны харьцааг нээсэн бол Сапата 39, 86 дахь минутад хоёрыг оруулснаар Турин хотын багийг тэмцээнээс хасч, шөвгийн дөрөвт үлдлээ.

Тэгвэл “Фиорентина” энэ шатанд талбайдаа “Рома”-г хүлээж авч, 7:1-ээр “шүүрдлээ”. Тоглолтын 7, 18, 74 дэх минутад Кьеза хет-трик хийсэн. Харин Муриэль 33, Бенасси 66 дахь минутад нэг нэгийг нэмсэн. Үлдсэн хоёр гоолыг Симеоне 79, 89 дэх минутад оруулсан юм. “Рома”-гаас 28 дахь минутад Колорав ганц гоол оруулжээ. Ийнхүү “Фиорентина” шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ.