Английн премьер лигийн 24 дүгээр тойргийн хүрээнд “Ливерпүүл” талбайдаа “Лестер”-тэй 1:1-ээр тэнцсэн билээ. Энэ тоглолтод “Улаанууд”-ын хагас хамгаалагч Мане нэг гоол оруулсан. Ингэснээр Сенегал хөлбөмбөгч Английн премьер лигт энэ улиралд 10 дахь гоолоо орууллаа.
Мөн тэрбээр сүүлийн таван улирал дараалж 10 болон түүнээс дээш гоол оруулж байна. “Саутгэмптон” клубт байхдаа хоёр, “Ливерпүүл”-д ирээд гурван улирал дараалж энэхүү амжилтыг үзүүллээ. Тэрбээр 2016-2017 онд премьер лигт хамгийн их буюу 13 гоол оруулж байсан юм.