“Челси” клубын хагас хамгаалагч Виллиан багтайгаа шинэ гэрээ байгуулахаар ярилцаж байгаа ажээ. Энэ жил 30 настай Бразил хөлбөмбөгчний багтайгаа байгуулсан гэрээ 2020 оны зургадугаар сард дуусна.
Тэрбээр “Челси”-тэй дахин гурван жилийн гэрээ байгуулахыг хүсч буй аж. Харин “Челси”-гийн удирдлагууд түүнд ердөө нэг жилийн гэрээ санал болгоход бэлэн байгаа юм байна. Виллианыг “ПСЖ”, “Барселона” клубүүд сонирхож байгаа билээ.