Английн премьер лигийн 25 дугаар тойргийн зарим тоглолтууд боллоо. Энэ тойрогт "Манчестер Сити" клуб талбайдаа "Арсенал"-тай тулсан. "Сити" өмнөх тойрогт хожигдсон учраас энэ удаад зайлшгүй хожиж байж, "Ливерпүүл"-ийг тасалж алдахгүй байх байв.
"Хотынхон" ч даалгавраа амжилттай биелүүлж, өрсөлдөгчөө 3:1-ээр буулгаж авснаас 59 оноотой болж, хоёрдугаар байраа хадгаллаа. Харин "Арсенал" 47 оноотой хэвээр үлдэж, 6 дугаар байр руу ухарлаа. Тоглолтын 1 дэх минутад Агуэро тооны харьцааг нээсэн. Харин Косьельни 11 дэх минутад тэнцүүлсэн юм. Гэвч өнөөх Агуэро 44, 61 дэх минутад дахин хоёрыг хийж, хет-трик хийснээр 14 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтын гуравдугаар байрт бичигдэж байна.
Энэ шатанд "Манчестер Юнайтед" клуб "Лестер"-ийн талбайд зочилж, 0:1-ээр хожлоо. Ингэснээр 48 оноотой болж, шинэ дасгалжуулагч ирснээс хойш анх удаа зургадугаар байрнаас ховхорч, тавдугаар байр руу орж ирлээ.