17 дугаар жарны шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдааны дөрвийн даваа үргэлжилж байна. Дөрвийн даваанд Улсын арслан Э.Оюунболд өвдөг шороодлоо. Тэрбээр энэ даваанд жүдо бөхийн ОУХМ мастер, аймгийн арслан Хутагийн Цогтгэрэлтэй оноолт таарч барилдсан ч давж чадалгүй уналаа.
Ийнхүү гурав, дөрвийн даваанд Улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд зэрэг өндөр цолтой бөхчүүд өвдөг шороодлоо. Тэгвэл дөрвийн давааны эхэнд Улсын аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат, улсын арслан Ц.Содномдорж, улсын гарьд Б.Гончигдамба нар давж, тавын даваанд шалгарч үлдэн шөвгөрөөд байна.