“Ювентус” Рамситай гэрээ байгууллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-11

Италийн алдарт “Ювентус” клуб Английн “Арсенал” клубын хагас хамгаалагч Аарон Рамситай гэрээ байгуулж байгаагаа зарлалаа. Уэльс эр Турин хотын багт дөрвөн улирал тоглохоор болж байгаа аж.

 Энэ жил 28 настай Рамси 2019 оны долдугаар сард “Арсенал”-тай хийсэн гэрээ нь дуусахаар “Ювентус” руу шилжих юм. Тэрбээр “Ювентус”-ээс долоо хоногийн 400 мянган фунт стерлингийн цалин авах юм байна.